loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

АРБУЛАГ, БАЯНЗҮРХ, УЛААН-УУЛ, РЕНЧИНЛХҮМБЭ, ЦАГААННУУР СУМЫН 70 ГАРУЙ МАЛЧИН, ХОРШООЛОГЧДЫГ ХАМРУУЛСАН ОРОН НУТГИЙН НӨХЦӨЛД МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН НӨӨЦ, ЧАНАР ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИ, САЙН ТУРШЛАГУУДЫГ НЭВТРҮҮЛЭХ ТАЛБАЙН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ РЕНЧИНЛХҮМБЭ СУМЫН 2 ДУГААР БАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Тус өдөрлөг арга хэмжээнд ХААИС, Мал Аж Ахуйн Биотехнологийн сургуулийн багш Доктор(Ph.D) Дэд профессор Б.Баасанжалбуу, Био ундарга ХХК-ийн захирал, ХАА-н инженер, багш Б.Цэрэнчимэд урилгаар оролцож

ХАА-н машин техник, бордоо цацагч төхөөрөмжийн тохиргоо, ашигт бактерийн бэлдмэл ашиглаж өтөг бууцыг боловсруулах арга технологи 

Доройтсон бэлчээр хадлангийн талбайг био болон органик бордоо ашиглаж сайжруулах арга технологи 

Малын тэжээлийн нэг ба олон наст ургамал тариалах арга, технологи зэрэг сэдвээр мэдээ мэдээллийг хүргэж ажиллаа.

Ерөнхий зохион байгуулагч: 

Хүнс, хөдөө аж ахуйн газар 

Ренчинлхүмбэ сумын "Хоймор нутгийн хишиг" дундын хоршоо

  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах "Алтан хайч 2025" хонь ноослох Улсын аварга шалгаруулах тэмцээнд Хөвсгөл аймгийг төлөөлөн  “Уламжлалт” аргаар хонь хяргах төрөлд  оролцох оролцогчийг сонгон шалгаруулах  сорил тэмцээн 2025 оны 06 дугаар сарын 13-ны 09:00 цагт  Цагаан-Уул сумын Тосон багийн Урт жалганд  зохион байгуулагдана.
    Оролцогчдын бүртгэлийг 2025 оны 06 дугаар 12-ны өдрийг хүртэл 85431308, 95389991 88502628 утсаар хүлээн авна. Сорил тэмцээний эхний 3 байрыг шагнаж урамшуулна.
    Жич:оролцогчид өөрсдийн хайч, хүлэг зэргийг авч ирнэ.

Сумын малчид, иргэд та бүхнийг ирэх  өвөл, хаврын бэлтгэлийг  эртнээс хангаж, өвөлжөө, хаваржааныхаа бууцны хөлд ногоон тэжээл тариалахыг уриалж байна. 

Малчид өвөлжөө,хаваржааны бууцны хөлд хошуу будааг ногоон тэжээлийн зориулалтаар 0.3-1 га хүртэлх талбайд гараар тариалж,энгийн аргаар өртөг багатай шимт чанар сайтай малын тэжээл бэлтгэх боломжтой.

Талбай сонгож бэлтгэх:                                             

 Хавар 5-р сард хаваржаанаас нүүхээс өмнө өвөлжөө, хаваржааны бууцны хөлд ногоон тэжээл тариалах талбайг сонгоно.Бууцны хөл гэдэг нь малын хашаанаас гадагш эргэн тойронд байгаа,бууцажсан талбайг хэлнэ.Бууцажсан талбайн хөрс нь хөвсгөр сул байдаг учир хагалж боловсруулахгүйгээр тариалах боломжийг бүрдүүлдэг.Бог малын бууц илүү тохиромжтой.Сонгосон талбайгаа малын хөлөөс хамгаалж хашиж хамгаална.Талбайн элдэв,хог хаягдлын сайтар цэвэрлэн,хог ургамлыг устгана. Малын баас,аргал,хөрзөнг буталж, нунтаглаад, малтуураар талбайг сайтар тэгшилнэ.

Тариалах арга:

Талбайд үрийг мөрлөх,тоонолжлон,цацах аргаар тариална.

Мөрлөх арга:

Талбайн 15см-ийн зайтай мөр татаж,үр суулгах ховил гарган,үрийг гараар жигд цувуулан,6-8см гүнд тарина.

Тоонолжлон тариалах арга:

Тариалах талбай багатай газар талбайн ашиглалтыг сайжруулах зорилгоор энэ аргыг хэрэглэнэ. Мөрлөх аргаар тариалалт хийсний дараа тарилтын хөндлөн чиглэлд дахин мөрлөж,ховил татаад үр суулгана. Тооногжлон тариалахад 1га-д орох үрийн нормыг 25-30 хувиар ихэсгэж тариална.

Цацах арга:

Чийгийн хангамж хэрэгцээтэй,хог ургамал бага ургадаг газар энэ арга  тохиромжтой. Сайтар тэгшилсэн талбайд үрийг гараар жигд цацаад, дээр нь 4-6см зузаан бууц, шороогоор булж, хөрсийг нягтруулна.

Тариалах хугацаа: 

Бууцны хөлд ногоон тэжээлийг хог ургамал ургахаас өмнө 5-р сарын сүүлчээр тариалах хэрэгтэй.

Тарих үрийн норм, гүн:

Бууцны хөлд ногоон тэжээлийн зориулалтаар хошуу будааг 100м2 талбайд 1.6-1.8кг, 1000м2 талбайд 16-18кг, 1га талбайд 160-180кг үр орохоор тооцож тариалахад 1000м2 талбайгаас 400кг, 1га талбайгаас 4тн ургац хураан авах боломжтой бөгөөд энэ нь 6-8см гүнд суулгана. Чийгийн хангамж сайтай талбайд тариалах гүнийг 1-2см-ээр багасгаж, хар салхи их шуурдаг чийг багатай газар гүн тариална.Үрийг гүехэн суулгавал ганд амархан, өртөж,соёололт буурах ба хэт гүн суулгавал соёололт удааширч ургац буурдагийг анхаарах хэрэгтэй.

Арчилгаа:

Тарьсны дараа талбайн хог ургамлыг тогтмол устгаж,гандуу жил 2-3 удаа услах шаардлагатай.Чийг сайтай хөрсөнд тариалснаас хойш 6-7 хоногийн дараа соёолж, 8-р сарын сүүлээр цэцэглэнэ.

Хураалт:

Бууцны хөлд төриалсан хошуу будааг цэцэглэлтийн үед хадаж мөрөн дээр нь 2-3 хоног хатаасны дараа бухалдаж өвөлжөө, хаваржааны өвсний хашаанд тусад нь багахан нуруу хийж хадгална.Ногоон тэжээлийг өвөл, хавар сульдаж доройтсон мал, нялх төлд өгөхөд хамгийн сайн тэжээл болно

Аймгийн Засаг Л.Төмөрбаатар Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний судалгаа хөгжүүлэлт, инновацын бүтээгдэхүүнийг нутагшуулах, их сургуулийн шаталсан сургалтад орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагын мэргэжилтэн, иргэдийг хөнгөлөлттэй нөхцөл, хялбаршуулсан үйлчилгээ, богино хугацаагаар сургах чиглэлийн талаар санал солилцлоо.

Аймгийн Засаг дарга Лааган Төмөрбаатар-ийн ивээл дор 23 сум 1 тосгоны хэмжээнд зохион байгуулагдах

 “БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД” малчдын зөвлөгөөн, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт, хэлэлцүүлэгийн талаар холбогдох мэдээ, мэдээллийг 23 сумын 1 тосгоны удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүдэд хүргэж, санал хүсэлтийг сонсох цахим уулзалтыг зохион байгууллаа.

#амьдрах_орчноо_сайжруулж_өрхийн_үйлдвэрлэлийг_дэмжих_жил #бүтээлч_хөвсгөлчүүд_хөтөлбөр

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРААС 2020-2024 ОНД СТРАТЕГИ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН АЖЛЫН ТАЙЛАН БОЛОН ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ЦАХИМ НОМООР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.