Газар
ХӨВСГӨЛ АЙМАГ
Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Зүүн Мөрөн орон сууцны 1000 айлын хорооллыг 5 га газарт төлөвлсөн байсныг дахин тодотгол хийж 77га газарт хэсэгчилсэн төлөвлөгөөг төлөвлөсөн бөгөөд тус газарт шилжин ирэгсдэд зориулж хувийн орон сууц барих газрын асуудлыг тусгасан байна.
Барилга бүтээн байгуулалтын салбар болон орон сууцны зах зээлд хөрөнгө оруулах боломж бий болгосон
Орон байр
ХӨВСГӨЛ АЙМАГ Шилжин ирж суурьшиж байгаа иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулах 2023 онд Зүүн Мөрөн орон сууцны 1000 айлын хорооллын цэвэр усны төвлөрсөн шугамын 2 дугаар ээлжийн ажил хийгдэж дууссанаар инженерийн шугам сүлжээний ажил 100% ашиглалтад орно. 2023 онд Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар ТОСК-ын захиалгаар эхний ээлжийн 65 айлын 3 блок баригдахаар бэлтгэл ажил хангагдаад байна. Тус барилгууд түрээсийн орон сууц байдлаар шилжин ирж суурьшиж байгаа иргэдэд банкны хөнгөлттэй зээлээр олгох боломжтой.
Хавсралт
Бизнес эрхлэлт
Татварын хөнгөлөлт
Санхүүгийн дэмжлэг
Бусад
Замын түгжрэлд орохгүй, оройтож харихгүй хамгийн хол гэртэй айл гэхэд 10 минУТ явж гэртээ хүрэх учраас гэр бүл, үр хүүхдэдээ зарцуулах цаг зав нэмэгдэж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг мэдэрч стресс бухимдалгүй амьдарна.
Хөдөө, аймаг орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэдийн хүүхдүүд хямд зардлаар, үнэ төлбөргүйгээр өөрсдийн сонирхсон дугуйлан, хөгжлийн хөтөлбөрүүдэд сургуулийн болон Хүүхдийн ордон, сургалтын төв зэрэг бусад орчинд суралцах боломжтой.
VR зэрэг дэвшилтэт технологи, цахим номын сан, таатай оффис, ганцаарчилсан зөвлөгөөний өрөө, спорт заал, Монгол ахуй, гэр бүлийн боловсролын танхим зэрэг цогц орчин , үйлчилгээ бүхий хөгжлийн төвөөр хүүхэд, залуучууд нээлттэй үйлчлүүлэх боломжтой.
Өөрийгөө хөгжүүлэх, амьдрах ухаанд суралцах, хөдөлмөрт бэлтгэгдэх, бусдаас суралцах чиглэлээр хичээл сургуулийнхаа амралтын үеэр зуслангийн үйлчилгээг хямд зардлаар, эрүүл, аюулгүй, эко орчинд авах боломжтой.
АЙМАГТ ИРЖ АЖИЛЛАЖ АМЬДРАХАД
ТААТАЙ ОРЧИН