Газар
Газар олголтын талаар Манай аймаг нь газар нутаг багатай хүн амын нягтаршлаар Улаанбаатар хотоос 1,2-оор их онцлогтой. 2021 онд хэрэгжүүлж эхэлсэн Орлогод нийцсэн орон сууц хөтөлөрийг үргэлжлүүлэн шилжин суурьших хүн амыг ая тухтай амьдруулах нөхцөл боломжтой. Гэр хорооллыг дахин төлөвлөх замаар Уртын гол багт таван давхар 240 айл, Цагаанчулуут багт 12 давхар 72 айл, Их Залуу багт таван давхар 240 айл, Эрдэнэ багт таван давхар 270 айл, Говил багт таван давхар 240 айл, Оюут багт дөрвөн давхар 992 айл, Уурхайчин багт дөрвөн давхар 150 айл, Баянцагаан багт таван давхар 72 айлын орон сууц барина. Орхон аймаг гэр хорооллыг орон сууцжуулах, ИШС шинэчлэх, гэр хороололд инженерийн шугам сүлжээ татах, хуучин байрны фасад дулаалгын төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хавсралт
Орон байр
Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд орон сууцны ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Энэ дагуу тус зээлийг Орхон аймгийн иргэдэд олгож эхэлсэн талаарх Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөл мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар 2 иргэнд 181 сая төгрөгийн зээл олгож, 17 иргэний материалыг судалж байгаа юм байна. Зээлийн үндсэн хүү жилийн 6 хувь бөгөөд Засгийн газраас эхний гурван жилийн зээлийн хүүг 50 хувь хөнгөлж /3%-ийн хүүтэй/ байхаар зохицуулалт хийсэн байна. Ингэснээр иргэд эхний гурван жилээс хойш жилийн 6 хувийн хүү төлөөд явах юм. Иргэнд 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг 360 сарын хугацаатай олгоно. Зээлийг эхний ээлжид 2023.12.31-нийг дуустал олгох юм. Тус зээлийн эх үүсвэрийн 80 хувь нь Монголбанк, 20 хувь нь арилжааны банкнаас гарна. Банкуудад орж ирж буй эх үүсвэрээс шалтгаалан зээл олголт бага байгаа талаар банкны удирдлагууд онцоллоо. Зээлд хэн хамрагдах вэ?
- Нийслэл болон бусад орон нутгаас шилжин ирж, тухайн орон нутгийн харьяалалд хамрагдсан иргэд
- Өмнө нь хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаагүй тухайн аймгийн иргэн
- Мөн банкны зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд зээл олгох юм. Иргэд Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банк-д хандаж зээлд хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой.