loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Хүрэн манжин: бүхлээр нь чанаад, хөргөөд, хальслаад, цагриглан хэрчээд уутанд хийж амсрыг нь наагаад хөлдөөнө.
Брокли: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
Лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.
Цагаан цэцэгт байцаа: мөн брокли шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.
Эрдэнэ шиш: эрдэнэ шишээ хальслаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.
Сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.
Чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.
Хулуу: хатуу гадаргын хальсыг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.
Бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.
Хулуу: жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.
Бор самар: самраа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ цахилгаан зууханд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.

Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгын хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ.

Нийслэлийн хүн амын төвлөрлийг сааруулах зорилгоор "Хот хөдөөгийн сэргэлт" бодлогыг Засгийн газраас хэрэгжүүлж байгаа билээ. ✅Энэ хүрээнд хөдөө орон нутагт шилжин суурьшиж буй иргэдийг бодлогоор дэмжиж ипотекийн 3 хувийн зээл олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан. ✅Манай аймагт тус зээлийг олгож эхэлсэн талаар банкныхан албан ёсны мэдээллийг өглөө. Өнөөдрийн байдлаар 2 иргэнд ипотекийн 3 хувийн зээл олгож, 17 иргэний материалыг судалж байгаа юм байна. ✅Тус зээлийн эх үүсвэрийн 80 хувь нь Монголбанк, 20 хувь нь арилжааны банк. Сард банкуудад орж ирж буй эх үүсвэрээс шалтгаалан зээл олголт бага байгаа талаар Монголбанк болон арилжааны банкны удирдлагууд мэдээллээ. ✅Ипотекийн 6 хувийн 50 хувийг нь эхний 3 жилийн хугацаанд Засгийн газраас хөнгөлж байгаа зээл юм. ✅3 хувийн зээлд нийслэлээс шилжин ирсэн тухайн банкны нөхцөл, шаардлагыг хангасан иргэд болон өмнө нь ипотекийн зээл авч байгаагүй иргэн хамрагдах боломжтой.

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого”-ын

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдардаг иргэдэд орон сууцны ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгохоор болсон. Энэ дагуу тус зээлийг Орхон аймгийн иргэдэд олгож эхэлсэн талаарх Монголбанк болон арилжааны банкуудын төлөөлөл мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар 2 иргэнд 181 сая төгрөгийн зээл олгож, 17 иргэний материалыг судалж байгаа юм байна. Зээлийн үндсэн хүү жилийн 6 хувь бөгөөд Засгийн газраас эхний гурван жилийн зээлийн хүүг 50 хувь хөнгөлж /3%-ийн хүүтэй/ байхаар зохицуулалт хийсэн байна. Ингэснээр иргэд эхний гурван жилээс хойш жилийн 6 хувийн хүү төлөөд явах юм. Иргэнд 100 хүртэлх сая төгрөгийн зээлийг 360 сарын хугацаатай олгоно. Зээлийг эхний ээлжид 2023.12.31-нийг дуустал олгох юм. Тус зээлийн эх үүсвэрийн 80 хувь нь Монголбанк, 20 хувь нь арилжааны банкнаас гарна. Банкуудад орж ирж буй эх үүсвэрээс шалтгаалан зээл олголт бага байгаа талаар банкны удирдлагууд онцоллоо. Зээлд хэн хамрагдах вэ?

  • Нийслэл болон бусад орон нутгаас шилжин ирж, тухайн орон нутгийн харьяалалд хамрагдсан иргэд
  • Өмнө нь хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байгаагүй тухайн аймгийн иргэн
  • Мөн банкны зээлийн шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнд зээл олгох юм. Иргэд Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банк-д хандаж зээлд хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой.