loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Хөтөлбөрийн зорилго 3.1. “Хот, хөдөөгийн сэргэлт” бодлогын зорилтыг хангах, Сэлэнгэ аймагт шилжин ирж суурьшин ажиллаж амьдрах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг угтан авахад шаардагдах бэлтгэлийг хангах, шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжийг дэмжих Дөрөв. Хөтөлбөрийн зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагаа Зорилт-1. Сэлэнгэ аймагт амьдрах таатай орчин бүхий давуу тал, боломж нөхцөлийг Улаанбаатар хотын иргэд, залуучуудад сурталчлах ажлыг зохион байгуулна. 1.1. Монгол Улсын Засгийн газар болон Сэлэнгэ аймгаас хэрэгжүүлж буй орон нутагт чиглэх шилжилт хөдөлгөөний бодлого, дэмжлэг, урамшууллыг олон нийтэд таниулах 1.2. Улаанбаатар хотоос ирж сэлгэн ажиллах төрийн албан хаагчдад үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлтийг тодорхойлж олон нийтэд хүргэх 1.3. Сэлэнгэ аймгийн бизнесийн орчны давуу тал, боломж, хөнгөлөлт дэмжлэгийн талаарх мэдээллийг “Нээлттэй-Сэлэнгэ” цахим хуудсанд байршуулан сурталчлах

Зорилт-2. Сэлэнгэ аймагт шилжин ирж суурьшин амьдарч байгаа иргэн, өрх гэр бүл, аж ахуйн нэгжийг дэмжин сурталчлах, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна. 2.1 Сэлэнгэ аймагт шилжин ирж суурьшин амьдарч байгаа иргэн, өрх гэр бүл, аж ахуйн нэгжийг олон нийтэд мэдээллэх, сурталчилах ажлыг тухай бүр зохион байгуулах Зорилт-5. Сэлэнгэ аймагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг сайжруулж амьдралын таатай орчин бүрдлүүлнэ. 6.1 Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэд, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих арга хэмжээний санал боловсруулах ажлын хэсгийн гишүүдийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулах Зургаа. Хэрэгжүүлэх хугацаа 6.1. Хөтөлбөрийг 2030 оныг дуустал хугацаанд хэрэгжүүлнэ.

![Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд манай аймаг дараах хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сумдын чиглэлд хатуу хучилттай авто замын ажлыг ашиглалтад оруулж, нийт 17 сумын 16 нь хатуу хучилттай авто замаар Улаанбаатар хот болон аймгийн төвтэй холбогдоно. Алтанбулаг боомтын шинэчлэлийн үр дүнд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр 4 дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэж, Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд томоохон нөлөө үзүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг шинэ сэргэлтийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж, Сүхбаатар, Сайхан, Мандал, Ерөө сумдад ХАА-н логистик, нийлүүлэлтийн төвийн ажлыг үе шаттай эхлүүлнэ. Аймгийн төв Сүхбаатар суманд 50 mb-ын дулааны цахилгаан станц, Мандал суманд 18 mb-ын дулааны цахилгаан станц, Ерөө суманд 10 мвт хүчин чадалтай бага оврын усан цахилгаан станц барих ажлуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Сэлэнгэ Мандал сум нь улсдаа хамгийн эрт буюу 6 дугаар сарын эхээр эрт ургацын байцааг зах зээлд нийлүүлдэг бөгөөд цаашид Монгол Улсын байцааны хэрэгцээг 100 хувь хангах боломжийг бүрдүүлнэ. Сайхан сумыг баруунбүсийн сумдын тулгуур төв болгон барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, шохойн чулуун ордыг түшиглэн шохойн чулуу болон замаскны үйлдвэр, цементийн үйлдвэрийг түшиглэн бетон хийцийн үйлдвэрүүдийг байгуулна. Баруун бүсийн сумдын тариалсан хүнсний ногооны 40,0 мянган тн багтаамжтай зоорийг Сайхан суманд байгуулж, жилийн дөрвөн улиралд Дархан-Уул, Орхон аймгуудын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах боломжийг бүрдүүлнэ. Түшиг суман дахь Зэлтэрийн боомтыг нээж үйл ажиллагааг эхлүүлснээр ОХУ-тай хил гааль нээлттэй болж, Олон улсын ачаа тээвэр хөгжиж улмаар Түшиг, Цагааннуур, Зүүнбүрэн, Шаамар сумын иргэдийн бизнесийн шинэ гарц нээгдэнэ. Мөн Түшиг суманд 300.0 сая тн-ы нөөцтэй “Хужирт” уурхайг нээж 250-300 хүний ажлын байрыг бий болгож, аймгийн нийт сумдын дулааны уурын зуухнуудыг нүүрсээр хангана. Түшиг сумын хуучнаар Цагаан аралын мал баазыг түшиглэн ОХУ-д мал, мах экспортод гаргах боломжийг бүрдүүлнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд бидэнд 1 тэрбум долларын зах зээл байна гэж харж байна. Тус хөдөлгөөний хүрээнд бид дараачийн Тужийн нарсан ойг бий болгох зорилт тавин ажиллаж байна.