loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

Газар

“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2003 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны жилийн эцсээр аймгийн хэмжээнд нийт 46988 иргэн 8268,34 га газрыг өмчилж авсан бөгөөд нийт хүн амын тоотой харьцуулахад 44 хувь нь газар өмчилсөн байна. Сэлэнгэ аймаг нь иргэнд газар өмчлүүлсэн нийт дүнгээрээ Нийслэл, Төв аймгийн дараа орж байна. Шинээр суурьшлын бүс үүсгэх замаар 19609 иргэнд 4186,04 га газрыг өмчлүүлсэн. Үүнээс 9579 иргэнд 671,49 га газрыг Улсын чанартай авто замын дагуу 10030 иргэнд 3514,55 га газрыг бусад байршилд болон сумын төвийн тэг гортигийн гадна өмчлүүлсэн байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд нийт 19527 нэгж талбарыг 6474 аж ахуйн нэгж, байгууллага, 12854 иргэн эзэмшиж, ашиглаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 384 тоот тогтоол батлагдсантай холбоотойгоор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэх ажлыг Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” STREAM төсөлтэй хамтран “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 17 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө хийлгэх” ажлыг эхлүүлэн гүйцэтгэгч байгууллагаас хээрийн хэмжилт, судалгааны ажил хийгдэж дуусаад байна. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД 2023 ОНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН НИЙТ ХЭМЖЭЭ, БАЙРШИЛ, ЗОРИУЛАЛТЫГ ТОГТООХ ТУХАЙ" 105 дугаар тогтоолын дагуу аймгийн хэмжээнд газар олголтыг хийнэ.

Орон байр

Аймгийн нийт өрхийн 72.8 хувь нь хувийн сууцанд, 25.8 хувь нь Монгол гэрт, 27.7 хувь нь дэд бүтэц бүрэн шийдэгдсэн орон сууцанд амьдардаг.

Бизнес эрхлэлт

Аймгийн хэмжээнд бизнес регистрийн санд 4114 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагаас 2345 буюу 57.0 хувь нь Сүхбаатар, Мандал, Ерөө сумдад, 1153 буюу 28.0 хувь нь Сайхан, Хүдэр, Баянгол, Цагааннуур, Алтанбулаг, Шаамар сумдад, 616 буюу 15.0 хувь нь бусад сумдад тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн өмчийн хэлбэрээр нь авч үзвэл төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж 259, Монгол Улсын иргэний өмчийн 1496, гадаад улсын иргэнтэй хамтарсан 3, гадаад улсын иргэний өмчийн 10 аж ахуйн нэгж байна.

Татварын хөнгөлөлт

“Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 23 дугаар зүйлд заасны дагуу үр тариа, төмс, хүнсний ногоо, түүний үр, жимс, жимсгэнэ, үр, суулгац, тэжээлийн ургамал, модны суулгац үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлж байна. Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа анх удаа орон сууц барьсан, эсвэл орон сууц худалдан авсан бол тухайн орон сууцны барилга барьсан, эсхүл худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг тус татвар төлөгчид 6 сая төгрөг хүртэл хэмжээгээр эдлүүлж байна. Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөрийн 10 хувьтай тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлж байна. Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг энэ хуулийн 23.5-д заасан хөнгөлөлтөд хамруулж байна.

Санхүүгийн дэмжлэг

Сэлэнгэ аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд төсвийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан ил тод нээлттэй төлөвлөн хуваарилж, аймгийн эдийн засгийн үр ашгийг тогтвортой өсгөх бодлогыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд • 4.1.2. Орон нутгийн үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдыг бодлогоор дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэлээс нийлүүлэх бодлого баримтална. • 4.2.1.Газар тарилан, төмс хүнсий ногоо тариалан эрхлэгч жижиг дунд түвшиний иргэдийн орлогын нэмэгдүүлэх, зах зээлийн хүрээг нэмэгдүүлнэ. • 4.3.1“Сэлэнгэ брэнд”, “Сум бүрт нэг үйлдвэр-үйлчилгээ” хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулж, орон нутгийн онцлог, нөөцөд суурилан чанар, стандартын шаардлага хангасан, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлдвэрлэл, үйлчилгээг сум бүрт бий болгоно. • 4.3.5.Аймгийн баялаг бүтээгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг олон улсын болон хөрш орнуудын зах зээлд гаргах зорилгоор үзэсгэлэн худалдаа, экспо арга хэмжээг зохион байгуулж хэвшинэ. • 4.3.6.Ахуйн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар хүртээмжийг дээшлүүлж, хүний нөөцийг чадавхжуулан үйлдвэрлэл үйлчилгээний төвүүдийг бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, орон нутгийн өрсөлдөх чадварыг нэмэдүүлж иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах ажлын хүрээнд

• 8.3.3. Өрхийн үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжин, хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. • 8.3.4.Бордооны хангамжийг нэмэгдүүлж, тариалах талбайн 80 хувьд бордоотой тариалалт эрхэлж га-аас авах ургацын хэмжээг тогтворжуулна.
• 8.3.6.“Монгол мал-2” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж малын тоог чанарт шилжүүлж бэлчээрийн даацад нийцүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулж Тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлтэй хослон хөгжүүлэх ажлыг аймаг, сумын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хөгжүүлнэ. • 8.3.11.Жимс, жимсгэнэ хөтөлбөрийг хэрэгжүүлэн тариалах талбайн хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж боловсруулах цехтэй болно.

Бусад

Аймгийн хэмжээнд 2023 онд шинээр бий болсон ажлын байр

Хавсралт

Тайлан

Монгол Улсын “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлогод нийцсэн орон нутгийн бодлого, зорилтыг төлөвлөх, хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, төр хувийн хэвшлийн ээлтэй, үр дүнтэй түншлэл, салбар хоорондын уялдаа холбоо, гадаад харилцааны үр өгөөжтэй хамтын ажиллагаанд тулгуурлан ажиллаж байна. Үүнээс тодорхой зарим ажлуудыг дурьдвал:

Шинэ сэргэлтийн бодлогын ирэх 10 жилд хүрэхийг зорьж буй Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэрийн сэргэлт, Хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлтийн үндсэн зорилгууд нь Сэлэнгэ аймгийн онцлог, давуу талд үндэслэн бүрэн хэрэгжих боломжтой гэж үзэн “Эрчимжсэн хөдөө аж ахуйд суурилсан, байгальд ээлтэй үйлдвэрлэгч аймаг болох” алсын харааг дэвшүүлэн ажиллаж байна.
Сэлэнгэ аймаг Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад улстай найрсаг хамтын ажиллагаатай бөгөөд эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол зэрэг олон салбарт амжилттай хамтран ажиллаж Сэлэнгэ аймгийн Түшиг суманд “Зэлтэр” шалган нэвтрүүлэх боомт нээх боломжийн тухай, Түшиг сумын нутагт шинээр байгуулагдах нүүрсний уурхайн тухай, Сэлэнгэ аймгаас Буриад улсад мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тухай, Усан аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлууд дээр хамтран ажиллах санал гаргаж, салбар чиглэл бүрт хамтран ажиллах, үр шим нь Сэлэнгэчүүдэд тэгш хүртэх боломж нөхцөл бүрдэж байна. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, багачуудыг эрүүл, аюулгүй орчинд суралцуулах зорилгоор “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо. Бүгд Найрамдах Солонгос Улсын Үньпён дүүрэгтэй хөдөө аж ахуйн салбарыг технологижуулан өргөжүүлж, ухаалаг хүлэмжийг байгуулах, салбарын ажилтан албан хаагчдыг мэргэшүүлж, туршлага судлуулах чиглэлд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Шинэ сэргэлтийн бодлого, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчныг хамгаалах, орон нутагт хөрөнгө оруулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Сэлэнгэ аймагт "50 мегаваттын дулааны цахилгаан станц" барих төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээг байгууллаа. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн эхний үе шат "Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтыг төрийн албан хаагчдад танилцуулах сургалтыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид, ОНӨААТҮГ-ын дарга, захирлууд зэрэг 200 гаруй төлөөллийг оролцуулж, сургагч багшаар бэлтгэлээ. Аймгийн хэмжээнд анх удаагаа хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент, чадавхийг бэхжүүлэх зорилгоор практикт суурилсан жишиг сургалтын төвийг “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ-ыг түшиглэн байгууллаа.