loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

“НЭЭЛТТЭЙ ДОРНОД АЙМАГ” ХӨТӨЛБӨР

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлуулсан. Тус бодлогын баримт бичигт боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжил, ногоон хөгжил, төрийн бүтээмж зэрэг 6 багц асуудал туссан Хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах зорилтын хүрээнд орон нутгийг хөгжүүлэх, Улаанбаатар хотоос орон нутагт шилжин суурьших иргэдийн ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагуудыг дэмжих зорилгоор “Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 56 дугаар тэмдэглэл гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 157 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, 2022-2024 онд хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөө, яам, агентлаг, засаг захиргааны нэгжүүдийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг баталсан. Дорнод аймагт “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2022 оны А/501 дүгээр захирамжаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх нэгдсэн хороо болон 6 дэд хороог байгуулан ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын 2022 оны 419 дүгээр тогтоолын дагуу төвлөрлийг сааруулж хот хөдөөгийн сэргэлтийг эрчимүүлэх зорилгоор аймаг, орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, газар зүйн байршил, түүх, соёл, зан заншил, уламжлал, нийгэм, эдийн засгийн нөөц боломжид тулгуурлан “НЭЭЛТТЭЙ ДОРНОД АЙМАГ” хөтөлбөр (цаашид “Хөтөлбөр” гэх)-ийг улс, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцүүлэн боловсруулах хэрэгцээ шаардлага бий болж байна.