Орон байр
Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөгдөж, улсын төсвийн хөрөнгөөр гадна инженерийн шугам сүлжээ, 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдсан 48 га газарт нийгмийн дэд бүтэц бүхий “1800 айлын орон сууцны хотхон хороолол” барих төслийг хэрэгжүүлэхэд оролцох
Бизнес эрхлэлт
7.2.2 Аймгийн дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бичил, жижиг дунд, хүнд болон хөнгөн үйлдвэрлэл эрхлэх, ажлын байрыг нэмэгдүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх, бодлогоор дэмжиж ажиллана: үүнд 7.2.2.1 Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгийн бал, цагаан идээ зэрэг хүнсний болон ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын үйлдвэр, цехийн үйл ажиллагаа эрхлэх 7.2.2.2 Хүнсний бүтээгдэхүүн даршлах, савлах үйлдвэр, цехийн үйл ажиллагаа эрхлэх 7.2.2.3 Сүү, сүүн бүтээгдэхүүн (тараг, айраг, цөцгий, зөөхий, бяслаг, зайрмаг)-ий үйлдвэрлэл эрхлэх 7.2.2.4 Мах, махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, арьс шир, дэл сүүл, өлөн гэдэс, хаягдал яс зэрэг түүхий эд, дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах, үйлдвэрлэл эрхлэх 7.2.2.5 Малын багсармал, холимог, хорголжин болон эрдэст, хүчит тэжээлийн үйлдвэрлэл эрхлэх 7.2.2.6 Усалгаатай газар тариалан, төмс, хүнсний ногооны хүлэмжийн үйлдвэрлэл эрхлэх 7.2.2.7 Жимс, жимсгэнэ, мод үржүүлэг, ногоон байгууламжийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл эрхлэх 7.2.2.8 Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрхлэх 7.2.2.9 Цемент, бетон, арматур, дүүргэгч материал, барилгын блок, асфальт, тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх 7.2.2.10 Хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх 7.2.2.11 Жижиг оврын хөдөө аж ахуйн машин механизм, техник хэрэгслийн засвар үйлчилгээ эрхлэх 7.2.2.12 Орон нутагт үйлдвэрлэл эрхэлж байгаа болон хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалж байгаа иргэдийг бүтээгдэхүүнээ борлуулах төвлөрсөн үйлчилгээг тогтмол ажиллуулах.
Хавсралт
Санхүүгийн дэмжлэг
7.2.1.3 Чойбалсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан үйлдвэрийн бүсэд төлөвлөгдөж буй “Хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк”-д үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах 7.2.1.4 Орон нутгийн үйлдвэрлэл, хүн амын хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах зорилгоор хэрэгжүүлж буй, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгогдох “Арван мянган хүлэмж” төсөлд хамрагдах 7.2.1.5 Хүнсний ногооны өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Мянган зоорь” төсөлд хамрагдах 7.2.1.6 Орон нутгийн үйлдвэрлэл, хүн амын жимс жимсгэний хэрэглээний дотоодын хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Жимсний мод тариалъя“ төсөлд хамрагдах 7.2.1.7 Шинээр ажлын байр бий болгохоор жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх иргэд, аж ахуйн нэгжүүд хөнгөлөлттэй зээлд хамрагдах
Хавсралт
Бусад
7.2.1.8 Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийн төвтэй бойжигчийн гэрээ байгуулж, бойжилтын 18 сарын хугацаанд ажлын байраар үнэ төлбөргүй хангагдах 7.2.1.9 Эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд хүнсний болон бараа материал, ажил үйлчилгээг нийлүүлэх, туслан гүйцэтгэгчээр ажиллахад давуу эрхтэйгээр оролцох 7.2.1.10 Хил орчмын нутаг дэвсгэрт үйлчлэх “К3” ангиллын виз олголтын хүрээнд хил орчмын болон хил дамнасан аялал жуулчлалын үйл ажиллагааг хилийн бүсэд эрхлэх 7.2.1.11 Аялал жуулчлалын батлагдсан чиглэлд байгалийн болон түүхэн, үндэсний өв соёлын цогцолбор үйлчилгээний төв, түүнийг дагасан стандарт хангасан үйлчилгээний цэгүүд, улирлын онцлогт тохирсон арга хэмжээг зохион байгуулах төслийг хэрэгжүүлэх 7.2.1.12 Хадлангийн нөөц газраас бэлтгэгдсэн байгалийн нөхөн сэргээгдэх баялаг болох хадлан, тэжээл бэлтгэх ажилд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах 7.2.1.13 Иргэд, малчид, аж ахуйн нэгж, байгууллагууд сумдад эрчимжсэн мал аж ахуй эрхлэх (Матад сум, Халхгол сум, Чулуунхороот сум) 7.2.1.14 Хөрш зэргэлдээ ОХУ-ын Өвөрбайгалийн хязгаар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны аймаг, хот мужуудтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангаж, хил орчмын аялал жуулчлал, худалдаа эдийн засаг, боловсрол соёл, спорт, нийгэм-хүмүүнлэгийн салбар, тээвэр ложистикийн харилцааг өргөжүүлнэ.