loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Аймгийн Засаг дарга Е.Зангар Норвегийн тусламжийн байгууллага (НЛМ)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юүстейн Намсват-ыг хүлээн авч уулзлаа. | HuduuMN

Аймгийн Засаг дарга Е.Зангар Норвегийн тусламжийн байгууллага (НЛМ)-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Юүстейн Намсват-ыг хүлээн авч уулзлаа.

2025-05-16

Уулзалтын үеэр Аймгийн Засаг дарга Е.Зангар Норвегийн тусламжийн байгууллагын зүгээс олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн хүүхэд хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн чиглэлийн төсөл, хөтөлбөрүүдэд талархал илэрхийлээд, цаашид аймаг орон нутгийн зүгээс хамтын ажиллагааг өргөжүүлэн, бүхий л боломжит чиглэлээр дэмжин ажиллах болно гэдгийг илэрхийллээ. Мөн 2025-2026 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, НЛМ-М, ХБХЭЭХ нь дараах зорилт, үйл ажиллагаануудыг хэрэгжүүлэн ажиллах юм. Үүнд:

1. Баян-Өлгий аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх, эцэг эхчүүдийн сайн дурын нэгдэл, иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх

2. 2007-2024 онд хэрэгжүүлсэн НЛМ-М байгууллагын төслүүдийн "Загварт Суурилсан Аргачлал"-ын үнэлгээнд үндэслэн 2027 оноос эхлэн хэрэгжих урт хугацааны төслийн бичиг баримтыг хамтран боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллах

3. Баян-Өлгий аймгийн төсөвт хяналт, үнэлгээ хийхэд Төрийн бус байгууллагуудад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, иргэний нийгмийн оролцоог хангах