loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ “И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА | HuduuMN

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ц.БААТАРХҮҮ “И-МОНГОЛ АКАДЕМИ” УТҮГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024-08-27

Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 21 дүгээр захирамжаар ЦХИХХ-ны сайдаар Цэндийн Баатархүү томилогдсон. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны сайд шинээр томилогдсонтой холбогдуулан яамны харьяа болон салбар байгууллагуудын удирдлага, албан хаагчидтай уулзаж, хийж хэрэгжүүлж буй ажлын одоогийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудтай танилцан, үүрэг чиглэл өгч, санал солилцож байгаа билээ.

Харьяа газруудын үйл ажиллагаатай шат дараатай танилцаж буй ажлын хүрээнд өнөөдөр /2024.08.22/ “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, удирдлага албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтад ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү, албаны төлөөллүүд, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран болон газар, хэлтсийн дарга нар оролцож санал солилцов.

Дэлгэрэнгүй: https://ema.gov.mn/archives/4812

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

E-Mongolia