loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Дэлхий дээр G3 түвшинд хүрсэн хүчтэй соронзон шуурга эхэлжээ | HuduuMN

Дэлхий дээр G3 түвшинд хүрсэн хүчтэй соронзон шуурга эхэлжээ

2025-06-02

  Энэ талаар ОХУ-ын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн Сергей Богачёвын мэдээллээ. Соронзон шуурганы оргил үе 03:00-06:00 цагт болж, одоо идэвхжил нь багассан ч өнөөдөр дахин оргил үедээ хүрч болзошгүй гэнэ .Соронзон шуурга нь нарны хэт идэвхжилийн улмаас үүссэн бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж буйгаар соронзон орны идэвхжил энэ долоо хоногийг дуустал үргэлжилж магадгүй аж. Соронзон шуурга нь цаг агаарын өөрчлөлтөд мэдрэг хүмүүст сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул хэт их ачаалал авахгүй байж, ус, шингэн зүйл сайн ууж, тайван байхыг зөвлөж байна