loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ӨЛГИЙ - УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН 200 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ   АВТО ЗАМ БАРИГДАНА | HuduuMN

ӨЛГИЙ - УЛААНГОМ ЧИГЛЭЛИЙН 200 КМ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМ БАРИГДАНА

2024-10-07

    Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд хэрэгжүүлэх ТЭЗҮ, зураг төсвийн ажлуудын жагсаалтыг баталсан. Үүний хүрээнд Өлгий -Улаангом чиглэлийн 200 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. 

    Өлгий -Улаангом чиглэлийн 200 км хатуу хучилттай авто замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах тендерт “Эм Ай Эл” ХХК шалгарсан бөгөөд ТЭЗҮ судалгааг хийж байгаа билээ.

Аймгийн Засаг дарга А.Камелият өнөөдөр /2024.10.05/  “Эм Ай Эл” ХХК-ний Ерөнхий инженер Б.Нямгэрэл болон инженер Ж.Эрболат нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзан, Өлгий -Улаангом чиглэлийн авто замын ТЭЗҮ судалгаатай танилцаж, санал солилцов.

    Аймгийн Засаг дарга “Эм Ай Эл” ХХК-ний танилцуулсан 5 чиглэлээс Өлгий- Тавалтайн хавцал -Ногооннуур- Бөхмөрөн-Улаангом гэсэн чиглэлийг сонгож, тус  маршрутаар зам тавихыг баталлаа.

    Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь хатуу хучилттай авто замаар холбох, хөрш орнууд болон Ази, Европыг холбосон авто замын 5 босоо, 3 хэвтээ чиглэлтэй болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тус авто зам нь Цагааннуур, Боршоо, Булган боомтууд руу авто замаар шууд холбогдох, үүнийг даган зорчигч болон ачаа тээврийн урсгал, бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэх ач холбогдолтой.

1.1.jpg 615.41 KB

    Мөн Алтай Таван богд болон зам дагуух Ачит нуур, Үүрэг нуур зэрэг байгалийн гайхамшигт тогтоц, өв соёлыг түшиглэсэн аялал жуулчлалын салбарт томоохон хувь нэмэр үзүүлж, орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой зам юм.