Булган аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Эрдэнэбилэг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар:
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдтай аймгийн Засаг даргын байгуулсан гэрээний хэрэгжилт;
Tөрийн үйлчилгээний нэгдсэн судалгааг гаргах;
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх "Цахимд зөв байя" сургалтыг аймгийн төв болон сумдад зохион байгуулах;
Шил ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлбэл зохих арга хэмжээ зэрэг олон асуудлын хүрээнд санал солилцлоо.