
Зуны амралт үргэлжилж байгаатай холбоотой хүүхдүүд гэртээ олон цаг өнгөрүүлж байгаа энэ үед асран хамгаалагчид бидний хамгийн чухал үүрэг бол хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах явдал юм. Иймд химийн бодис, шавж устгалын хор, ялаа, хулганы хор зэрэг аюултай бүтээгдэхүүнийг хүүхдийн гарт хүрэхгүй, аюулгүй газар хадгалж, тэдгээрийг хэрэглэх, идэхээс сэргийлж, аюулгүй байдалд онцгой анхаарахыг уриалж байна. Хамтдаа хүүхдүүдийнхээ аюулгүй орчныг бүрдүүлцгээе!