loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
10 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ СТАРТАП | HuduuMN

10 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОХ СТАРТАП

2024-08-28 ~ 2024-09-10

УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Шинэ технологи, инновац шингэсэн гарааны бизнесүүдийг өрсөлдөөний зарчмаар шалгаруулж, эргэн төлөх нөхцөлгүйгээр 10 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох стартап 2024 оны уралдааны бүртгэл 2024 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 10-ны хооронд үргэлжилж байна.

Уралдаанд шилдэг 1-н залуучуудын багийг сонгон шалгаруулж

10,000,000 төгрөгийн санхүүжилт олгоно.

Шилдэг старт ап болон залуучуудын багт санхүүгийн дэмжлэг үзүүлэх уралдаан нь 3 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Залуучуудын стартапуудын өсөлтийг дэмжих зорилготой, оролцогч тус бүрд зориулсан тусгайлсан хөтөлбөр, менторын тусламжтай сургалтад хамруулж мэргэжлийн зөвлөгөө өгч арга хэмжээ зохион байгуулагддаг.

Гарааны бизнесээ эхлүүлэхэд санхүүгийн дэмжлэг олгох үйл ажиллагаанд 18-34 насны залуучуудын баг хамрагдах боломжтой бөгөөд мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, дараагийн шатны санхүүжилт босгох, бизнес санаагаа олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм.

Уралдаанд бүртгүүлэн эхний шатны сонгон шалгаруулалтад тэнцсэнээр:

• тусгайлан боловсруулсан хөтөлбөр, сургалтад хамрагдах боломж бүрдэнэ;

• Цаашлаад улсын хэмжээнд болон олон улсад бүтээгдэхүүнээ танилцуулах, бизнес санаагаа хөгжүүлэх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад дэмжлэг үзүүлнэ;

Хөтөлбөрийн бүртгэл 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Гарааны бизнес эрхэлж буй залуучууд эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд бүртгүүлэхийг хүсвэл https://forms.gle/tW9iC7D94vMzyL42A энэ линкээр орж бүргүүлээрэй.