loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
🇲🇳“БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЛТАЙЧУУД–2026”   ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. | HuduuMN

🇲🇳“БАЯЛАГ БҮТЭЭГЧ АЛТАЙЧУУД–2026” ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН, БИЗНЕС ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Говь-Алтай аймгийн Засаг дарга Гомбосүрэнгийн Чинбатын 2024-2028 оны үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2026 оныг “Баялаг бүтээгчдийг  дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан “Баялаг бүтээгч Алтайчууд–2026” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.

✅️Үндэсний үйлдвэрлэл, уул уурхай, барилга, авто тээврийн салбарын аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид нэг дор цуглаж, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, ханган нийлүүлэлт, борлуулалтын шинэ боломжийг нээх томоохон ач холбогдол бүхий арга хэмжээ юм.
📌 Арга хэмжээний онцлог
✅ 150 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна.
✅ 80 гаруй нэр төрлийн хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн 
✅ Хөдөө аж ахуй, барилга, уул уурхай, авто тээврийн салбарын техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн 
✅ Банк, санхүү, татвар, нийгмийн даатгал, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын мэдээлэл, үйлчилгээ
✅ Ажиллах хүчний нөөц, бизнесийн шинэ боломжуудыг танилцуулга
🌟 Оролцогчдод нээгдэх боломж
🔹 Шинэ харилцагч, хэрэглэгчтэй болох
🔹 Томоохон компаниудын ханган нийлүүлэгч болох
🔹 Хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллагуудтай холбогдох
🔹 Шинэ техник, технологи, инновацтай танилцах
🔹 Бизнесийн түншлэл, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх
🔹 Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлах
📈 Нийтлэг үр өгөөж
✔️ Бизнес хоорондын хамтын ажиллагаа өргөжинө
✔️ Ханган нийлүүлэлтийн сүлжээ бэхжинэ
✔️ Шинэ гэрээ хэлцэл, хөрөнгө оруулалтын боломж бүрдэнэ
✔️ Борлуулалт, үйлдвэрлэлийн өсөлтийг дэмжинэ
✔️ Орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулна
“Баялаг бүтээгч Алтайчууд–2026” арга хэмжээнд оролцсоноор хамтын өсөлт хөгжил, шинэ боломжуудын эхлэлийг хамтдаа бүтээцгээх юм.