Говь-Алтай аймгийн Алтай сумын хилийн цэргийн 0214 ангид цэргийн албанд татагдаж, цэргийн албаа нэр төртэй хаасан цэрэг дайчид өнөөдөр халагдаж байна. Цэргийн албаа хаасан 37 залуучуудад байгууллагын үйл ажиллагаа, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл, хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч, 64 аж ахуйн нэгж байгууллагын ажил олгогчоос ирүүлсэн 363 сул чөлөөтэй, нээлттэй ажлын байрны захиалгыг танилцууллаа.
Төсөөтэй мэдээ