loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬ-АЛТАЙ: СУМЫН АЛБАН ХААГЧ НАР “ШИЛЭН ИНДЕКС”  СИСТЕМИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА | HuduuMN

ГОВЬ-АЛТАЙ: СУМЫН АЛБАН ХААГЧ НАР “ШИЛЭН ИНДЕКС” СИСТЕМИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

овь-Алтай аймгийн “Шил ажиллагаа”-ны хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн байгууллагуудын нээлттэй мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зорилгоор тухайн сургалтыг танхимаар зохион байгуулан ажиллаж байна. 

Сургалтаар:
✅ shilen.gov.mn системд мэдээлэл байршуулах, удирдах, ашиглах
✅ gov.mn системийн үйл ажиллагаа, мэдээлэл удирдах
✅ Нээлттэй мэдээллийн хэрэгжилт, чанар, хүртээмжийг сайжруулах
✅ Байгууллагын системийн админ эрх, зохион байгуулалттай холбоотой практик мэдлэг олгох чиглэлээр ажиллаж байна.

Сургалтад оролцогчид өөрийн байгууллагын эрхээр системүүдэд урьдчилан нэвтэрч шалган, зөөврийн компьютер болон шаардлагатай хэрэгслээ бэлтгэн, хуваарийн дагуу  хамрагдаж байна.

Энэхүү сургалт 2026 оны 09 дүгээр сарын 14–17-ны өдрүүдэд үргэлжилж сумдын 90 гаруй төсөвт байгууллагуудын холбогдох админ ажилтнуудыг хамруулна.