ХААН Банк 35 жилийнхээ ойн хүрээнд харилцагч, хамтрагчдадаа хамтдаа өссөн он жилүүдийн талархал болгон “GREEN STAGE” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Арга хэмжээнд хүрэлцэн ирж, дуу хөгжим, дулаахан дурсамжаар дүүрэн зуны нэгэн өдрийг хамт олон, хайртай дотны хүмүүстэйгээ хамт өнгөрүүлэхийг урьж байна.
📅 Огноо: 2026 оны 6-р сарын 27-ны өдөр, 18:00 цагт
📍 Байршил: Говь-Алтай аймгийн төв цэнгэлдэх
🎤 Тоглолтод: П.Баярцэнгэл, О.Гантулга, Б.Одмандах, RecOn хамтлаг зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөнө.
Мөн тоглолтоос гадна:
🛍 11:00–16:00 цагт төв цэнгэлдэхэд ХААН Банкны харилцагч байгууллагуудын бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны асрууд ажиллана.
🎯 Хүрэлцэн ирсэн зочдын дунд олон сонирхолтой хөгжөөнт тэмцээн зохион байгуулж, банкны цахим бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэнэ.
✨GREEN STAGE ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ 🎉
Төсөөтэй мэдээ
