loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА | HuduuMN

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2026.06.19/ цахим хөгжил, инновац, харилцаа холбооны салбарын ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтын эхэнд ерөнхийлөгч У.Хүрэлсүх эх орныхоо өнцөг булан бүрт харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, мэдлэг оюунд тулгуурласан цахим үндэстнийг цогцлоон хөгжүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулан, иргэдэд илүү хүртээмжтэй, ил тод, түргэн шуурхай хүргэж, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд улам их хувь нэмэр оруулахыг салбарын хамт олонд хүсэн ерөөв.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн явц, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Салбарын яам төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ил тод, шуурхай хүргэхийн тулд:
-Цахим засаглалыг бэхжүүлэх,
-Харилцаа холбооны дэд бүтцийг өргөжүүлэх,
-Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх,
-5G технологи нэвтрүүлэх,
-Кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх
-Инновац, технологид суурилсан эдийн засгийг хөгжүүлэх,
-Хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтрахад анхаарч байна.

Уулзалтын хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарт үр бүтээлтэй ажилласан албан хаагчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. 

Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Ахмадын нэгдсэн холбооны дарга Намсрайн Төмөрхүү, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Техник, технологийн ашиглалтын газрын Техникийн үйлчилгээний албаны дамжуулах байгууламжийн тасгийн инженер, Монгол Улсын зөвлөх инженер Цэрэнбатын Баасанхүү нарт Гавьяат холбоочин цол хүртээлээ. 

Мөн монгол улсын ерөнхийлөгчийн зарлилгаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын мэргэжилтэн Т.Аззаяа-г төрийн дээд алтан гадас одонгоор шагналаа.  

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам