Говь-Алтай аймагт эрчим хүчний салбар үүсэж, хөгжсөний түүхт 60 жилийн ойн хүрээнд “АУЦТС” ТӨХК-ийн ажиллагсдад зориулсан 60 айлын орон сууцны төслийн шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.
Тус орон сууцны төслийг байгууллагын хүний нөөцийн бодлогын хүрээнд ажиллагсдыг орон нутагт тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор эхлүүлж байна.
“АУЦТС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэдэвсүрэн ажиллагсдынхаа ажиллах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах нь хүний нөөцийн бодлогын чухал хэсэг гэдгийг онцолж, энэхүү орон сууцны төслийг хэрэгжүүлж эхэлж буйгаа илэрхийллээ.
60 айлын орон сууц ашиглалтад орсноор эрчим хүчний салбарын ажиллагсдад тогтвортой ажиллаж, амьдрах таатай нөхцөл бүрдэх юм.
ОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 60 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД 60 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ШАВ ТАВИЛАА
Төсөөтэй мэдээ



