Боловсролын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын дагуу зохион байгуулагдаж буй "Улс орон даяарх хүүхдийн эрт илрүүлгийн үзлэг" Говь-Алтай аймагт сургалтын үйл ажиллагаагаар эхэлж байна. Эрт илрүүлгийн үзлэгийг аймгийн хэмжээний анхан шатны өрх, сумын эрүүл мэндийн төвүүдэд зохион байгуулж, 3, 6, 9, 15 настай 4000 орчим хүүхдийг хамруулах бөгөөд сургалтад 70 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.
Төсөөтэй мэдээ



