loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"АХМАДЫН БАЯР-2026"  4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.  | HuduuMN

"АХМАДЫН БАЯР-2026" 4 ТӨРӨЛТ ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2026-09-28

Жил бүрийн 10 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээр ахмад настнуудаа хүндэтгэн, тэдний үнэтэй хувь нэмрийг дурсаж, эрх ашгийг хамгаалах,  хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.  Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас сумын ахмадын хороотой хамтран энэхүү өдрийг угтан сумын ахмадуудын дунд 4 төрөлт тэмцээн зохион байгуулж байна.
        📝 Тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа болж Есөнбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Бат-Орших, Есөнбулаг сумын Засаг дарга бөгөөд Алтай хотын захирагч Н.Золжаргал нар оролцож ахмадууддаа хүндэтгэл үзүүлэн, амжилт хүслээ.  Энэ жил софт волейбол, ширээний теннис, дартс, шагайн нумт харваа гэсэн 4 төрлөөр зохион байгуулагдаж буй тэмцээнүүдэд нийт 30 багц медалийн төлөө 200 гаруй ахмад настнууд оролцож байна. 🤝👏👌
       ✅Алтай нутгийнхаа нийт ахмад буурлууд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж, тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.