loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар

БАРУУН БҮСИЙН АЙМГУУДЫН НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2026-06-03

Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын сургалт, зөвлөгөөн 2026 оны 6 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Жаргалан сумын Эрээн нуурын бүсэд зохион байгуулагдаж байна.

Тус сургалт, зөвлөгөөнд баруун бүсийн аймгуудын удирдлагууд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөллүүд оролцож, орон нутгийн засаглал, хамтын ажиллагаа, бүсчилсэн хөгжлийн бодлогын талаар санал солилцон хэлэлцэж байна.

Арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга Г.Чинбат Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, хэрэгжүүлж буй бодлого, зорилтууд болон баруун бүс нутгийн хөгжлийн боломж, хамтын ажиллагааны чиглэлээр мэдээлэл танилцууллаа.

Мөн тэрээр бүс нутгийн хөгжил, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд оролцож буй нийт төлөөлөгчдөд амжилт хүсэж, үр дүнтэй хамтын ажиллагаа өрнүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.