loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ "DIGITAL FIRST-D1" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО | HuduuMN

ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ "DIGITAL FIRST-D1" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

2024-04-03

Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, хүртээмжтэй хүргэх, цахим үндэстэн арга хэмжээг эрчимжүүлэх, иргэдийн цахим гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” арга хэмжээг үндэсний хэмжээнд өрнүүлж байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатараар ахлуулсан ажлын хэсэг 4 сарын 3ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзан цахим хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар сургалт, мэдээлэл хийж, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ.

  • Төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах зорилтын хүрээнд он гарснаас хойш аймгийн төвд и-Монголиа нэгдсэн системээс 6829 иргэнд "ХУРДАН" цэгээр дамжуулан операторын горимоор төрийн цахим үйлчилгээг хүргэжээ.