loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ | HuduuMN

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ

2024-02-23

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА "Төрийн Цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх” ажлын хүрээнд I шатны Сургалтаар 562, II шатны Сургалтаар 726 иргэд, төрийн албан хаагчдад аймгийн төвийн байгууллагуудаар сургалт хийсэн бол ээлжит сургалтаа сумдаар эхлүүлээд байна. Говь-Алтай аймгийн Шарга, Төгрөг, Бугат, Алтай, Халиун сумын иргэд, төрийн албан хаагчдад цахим ур чадварын мэдлэг олгох, Зарим хуулийн нэмэлт өөрчлөлт танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар: 🔷ТЦҮЗГ "ХУРДАН" цэгийн талаар 🔷Төрийн нийтлэг системүүд; 🔷Цахим засаглал; 🔷Цахим ур чадвар; 🔷Мэдээллийн аюулгүй байдал; 🔷Цахим орчин дахь хүүхэд хамгаалал; зэрэг сэдвийн хүрээнд 220 гаруй иргэд төрийн албан хаагчдад, 30 гаруй ахлах ангийн сурагчдад мэдлэг, мэдээлэл олголоо.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар