loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГЦ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА. | HuduuMN

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГЦ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

2024-10-17

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАГЦ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

 Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран иргэдийн цахим гэмт хэрэг, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Цахимд зөв байя” уриатай сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. 

 Энэ ажлын хүрээнд

 Өнөөдөр буюу 2024 он 10 дугаар сарын 16-ны өдөр Мазаалай театрт Говь-Алтай аймгийн Прокурорын газар Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран ЕБС-н ахлах ангийн 231 сурагчдад

 Монгол улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал,

 Хүүхэд хамгаалал, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх,

 Цахим орчин дахь хүүхэд хамгаалал, Эцэг эхийн хяналтын программууд,

 Хувийн мэдээллээ зохистой удирдах,

 Цахим ул мөрөө хамгаалах нь,

 Цахим залилангаас урьдчилан сэргийлэх,

 Цахим орчин дахь донтолт ба сэтгэл зүйн нөлөөлөл, зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээллийг Хяналтын прокурор Б.Түвшинтөр, Сургагч багш Н.Сумъяабазар, А.Гомбосүрэн, Д.Цэвээнхүү, Үе тэнгийн сургагч багш 1 дүгээр сургуулийн 11б ангийн сурагч О.Төгөлдөрсайхан нар хийлээ.

 

Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар 

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Говь-Алтай Аймгийн Прокурорын Газар

Говь-Алтай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс

Говь-Алтай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар

Төсөөтэй мэдээ

Сошиал хуудас дагах