Сургалтаар нээлттэй мэдээллийн нэгдсэн систем болох 💻 shilen.gov.mn-д тайлан мэдээ, мэдээллээ хэрхэн байршуулах, илгээх талаар заавар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.💯
📌Монгол Улсын Засгийн газраас авлигатай тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны хүрээнд төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэдийн мэдээлэл авах эрхийг бодитоор хэрэгжүүлэх зорилгоор “Шил ажиллагаа”-г хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд shilen.gov.mn системийг 2023оны 03 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад оруулсан.
Тус систем нь мэдээлэл хариуцагч байгууллагуудын үйл ажиллагаа, төсөв санхүү, хүний нөөц, худалдан авах ажиллагаа, төрийн үйлчилгээ болон хуульд заасан бусад нээлттэй мэдээллийг нэгтгэн олон нийтэд ил тод хүргэх үндсэн платформ юм.
ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИННОВАЦ СУДАЛГАА, БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВИЙН АЛБАН ХААГЧДАД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ 💻 SHILEN.GOV.MN-НЫ СУРГАЛТЫГ ТАНХИМААР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2026-06-19
Төсөөтэй мэдээ

