2021 онд хийсэн “Иргэдийн интернэтийн хэрэглээний талаарх суурь судалгаа”-гаар Монгол Улсын 18-64 насны иргэд өдөрт дунджаар 433 минутыг интернэт орчинд идэвхтэй өнгөрүүлж байна. Дээрх судалгаанд оролцсон 5 хүн тутмын 1 нь сошиал медиа, имэйл хаягаа ямар нэгэн байдлаар өөрөө болон бусдыг хакердуулж байсан тохиолдлын гэрч болжээ.
Гэсэн ч эдгээрийн 39 хувь нь цахим халдлагад өртөөд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн бол 19 хувь нь ямар нэгэн үйлдэл хийгээгүй, 12 хувь нь ямар үйлдэл хийх ёстойгоо огт мэдээгүй гэж хариулжээ.
Хэрэв та технологи ашиглан үйлдэгдэж буй хүчирхийллийн хохирогч болсон, болох эрсдэлтэй бол Цагдаагийн байгууллагад хандаж, гомдлоо гаргаж, дараах хуулийн процессийн дагуу шалгуулаарай!