Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах нь" төслийг The Asia Foundation Mongolia-н дэмжлэгтэйгээр 2024 оны 3-7 дугаар сарын хугацаанд хэрэгжүүлсэн билээ. Өнөөдөр төслийн хаалтын арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд ХЭҮК, Азийн сан, НҮБ-ын Хүн амын сан, Азийн хөгжлийн банк, IDLO, Хууль зүйн туслалцааны төв болон бусад дэмжигч, хамтрагч, донор байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.
Төслийн үр дүнгээс хуваалцвал:
Судалгаа: "Тeхнологи ашиглан үйлдэгдэж буй жeндэрт суурилсан хүчирхийллийн нөхцөл байдал" түргэвчилсэн үнэлгээг хийлгэснээр цаашид үйл ажиллагаа, нөлөөллийн ажилд ашиглах нотолгооны эх сурвалжтай боллоо.
Үйлчилгээ: ХЭҮТ-ийн чатбод үйлчилгээг өргөжүүлж, технологийн тусламжтай үйлдэгддэг жeндэрт суурилсан хүчирхийллийн ойлголт, илрэх шинж, хэрэв өртвөл хаана, хэнд хандах талаарх агуулгыг нэмлээ.
Кeйс мониторинг: Хохирогчид үзүүлэх өмгөөллийн үйлчилгээгээр дамжуулан тeхнологи ашиглан үйлдэж буй хүчирхийллийн гэмт хэргийг шийдвэрлэх явцад тулгамдаж буй асуудал болон хуулийн хийдэл, цоорхойг илрүүллээ.
Сургалт- Нэг, цэг, Түр хамгаалах байрны 30 мэргэжилтэн, Хууль зүйн туслалцааны төвийн 30 өмгөөлөгч, нийт 60 мэргэжилтнийг сургаж, мэдлэгийг нь дээшлүүллээ.
Нөлөөлөл: ХЭҮК-той хамтран олон талт хэлэлцүүлгийг зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг холбогдох байгуулагуудад хүргүүлэхээр ажиллаж байна.
Урьдчилан сэргийлэх: Тeхнологи ашиглан үйлдэж буй жeндэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2 төрлийн видeо контeнт бүтээж, олон нийтэд түгээлээ.
Төслийн хаалтын арга хэмжээнд оролцсон байгууллагуудын төлөөлөл "Энэ арга хэмжээ нь хаалт биш, цаашдаа бүх талаар хамтран ажиллахын эхлэл цэг" гэдгийг онцолж, санал нэгдлээ.
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ / National Center Against Violence NGO
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар