loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ТУУЛЬСЫН ХААН ЖАНГАР-2023" АРГА ХЭМЖЭЭ | HuduuMN

"ТУУЛЬСЫН ХААН ЖАНГАР-2023" АРГА ХЭМЖЭЭ

2023-12-23

Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Туульсын хаан Жангар-2023" арга хэмжээний нээлт 2023-12-23-ний өдөр аймгийн бүх сумдаас хүрэлцэн ирсэн 200 гаруй тэмээчдийн жагсаал болон галын тахилгын тусгай зан үйлээр эхэллээ. Арга хэмжээг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нээн эхлүүлж, галын тахилгыг Төрийн батламжит туульч А.Балдандорж, Э.Баатаржав нар эртнээс уламжлагдаж ирсэн тусгай зан үйлээр хийж гүйцэтгэлээ. "Тэмээчдийн баяр"-ын үйл ажиллагаа хурдан ат, хурдан торомны уралдаан, шилдэг буур, шилмэл ингэ шалгаруулах тэмцээнээр үргэлжилж байна.