Олон улсын хөдөлмөрийн байгууллагын санхүүжилтээр залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Зохистой хөдөлмөр, хөдөлмөрлөх эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтад: АШУҮИС-ийн 20 оюутан
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 10 суралцагч, Ажил идэвхтэй хайж буй 5 иргэн, Үйлдвэрчний эвлэлийн 5 төлөөлөл нийт 40 хүн хамрагдаж байна.
Тус сургалтыг Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ), Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эздийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Сургалтаар залуучуудад хөдөлмөрийн үндсэн эрх, зохистой хөдөлмөрийн зарчим, хөдөлмөрийн харилцаа болон ажил эрхлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг олгож байна.
ЗАЛУУЧУУДАД ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР, ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2026-09-28
Төсөөтэй мэдээ



