loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Төрийн албаны ерөнхий шалгалтад 150 гаруй хүн бүртгүүлжээ | HuduuMN

Төрийн албаны ерөнхий шалгалтад 150 гаруй хүн бүртгүүлжээ

2025-03-13

Төрийн албаны 2025 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалт маргааш эхэлнэ.


Улс орон даяар нэгэн зэрэг эхлэх уг шалгалтад Ховд аймгаас 158 иргэн оролцохоор бүртгүүлжээ.

Шалгалтыг гурван өдрийн хугацаанд буюу энэ сарын 12-14-нд найман ээлжээр зохион байгуулахаар тусгай ажлын баг томилж, бэлтгэл хангаж байгаа тухай Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ

Эхний ээлжийн шалгалт маргааш өглөө орон нутгийн цагаар 07:00-д эхлэх ба Ховд аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд болно.

Өнөөдөр шалгалтад оролцох иргэдэд анхаарах асуудлын талаар мэдээлэл, зөвлөмж өгөв.