loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Хар ус нуур | HuduuMN

Хар ус нуур

2024-07-17

Ховд аймгийн үзэсгэлэнт газрын нэг бол Хар ус нуур юм.
Тус нуур нь 1153 ам км талбайтай. 72 км урт, 26 км өргөн, дундаа аралтай, урд захаараа хулс, шагшуургатай нуур билээ. Эргэн тойрондоо Монгол Алтайн нуруугаар хүрээлэгдэнэ.

Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт 17 баг, 35 овгийн 270 гаруй зүйл шувуу бүртгэгдсэн. Энд борцгор хотон, ямаан сүүлт нугас, цахлай, галуу, нугас гэх мэт шувуудыг харах, гэрэл зураг авах боломж нээлттэй бий.

Мөн 58 овгийн 234 төрөлд хамаарах 457 зүйл ургамал бүртгэсэн. Түүнчлэн 6 баг, 14 овог, 30 төрлийн 54 зүйл амьтан бүртгэснээс 11 зүйл нь нэн ховор, ховор ангилалд хамрагддаг юм. Бас 27 овгийн 70 төрлийн 130 гаруй зүйл шавж, таван зүйл загас байдаг.

Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт Агваш арал, Алаг уул, Юмын хоолой, Бөлбөөтийн тохой, Жанжин овоо, Рашаантын хүрхрээ зэрэг үзэсгэлэнтэй газар олон бий.

Ховд аймгийн нутагт хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц газар бол Хар ус нуур юм.