Аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор Засгийн газраас арилжааны 10 банкаар дамжуулан 6 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх Аялал жуулчлалын хөгжлийн Дэд хорооны хурлаар тус яамнаас нийт 28 аж ахуйн нэгжид 72 тэрбум төгрөгийн зээл олгосон тухай мэдээлсэн байна.
Гэвч салбарын олон компаниуд зээл авч чадахгүй байгаа бөгөөд зээл олголт ил тод бус байна гэх гомдлыг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоонд (АЖМХ) ирүүлсээр байгаа аж. Иймд тус холбооноос зээлийн хэрэгжилт, хүртээмжийг үнэн зөв, ил тод мэдээлэх шаардлагатай гэж үзэн Соёл, Спорт, Аялал жуулчлал, Залуучуудын Сайдад албан бичиг хүргүүлэв.
Холбооны бүртгэлээр зээл авсан 28 байгууллагын 10 нь АЖМХ-ны гишүүн хуулийн этгээд байгаа бөгөөд үлдсэн 18 аж ахуйн нэгжийн мэдээллийг тодруулан, баталгаажуулж ирүүлэхийг хүслээ.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Гадаад Аяллын Салбар Холбоо,АЖМХ - Outbound Chapter of MTO
АЖМХ - Хятад зах зээлийн салбар холбоо
Монголын жуулчин тээврийн холбоо / АЖМХ НЭЗХЭ
АЖМХ - Жуулчны бааз, байршуулах хэрэгслийн салбар холбоо
Монголын Солонгос Зах Зээлийн Аялал Жуулчлалын Холбоо
モンゴル日本観光協会/Монгол Японы аялал жуулчлалын холбоо
Америк-Монголын Аялал Жуулчлалын нийгэмлэг - AMTA
European Market Chapter - Европ Зах Зээлийн Салбар Холбоо
Дорноговь Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо
Төв Аймгийн Аялал Жуулчлалын Холбоо
Архангай аймгийн "Эртний Нүүдэлчдийн Өлгий" аялал жуулчлалын холбоо
Найрамдалт Дархан аялал жуулчлалын мэргэжлийн холбоо
Mongolian Professional Tour Guides Association


