loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ | HuduuMN

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ТӨСЛИЙН ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

2025-01-08

    Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд “Аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, Засаг даргыг томилогдсоны дараах хоёр сарын дотор багтаан боловсруулна”, “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Засаг даргыг томилогдсоны дараах 90 хоногт багтаан батална” гэж тус тус заасан байдаг. 

472884148_1144070507719937_9026565589621702238_n.jpg 643.38 KB

    Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгээс нэгтгэн бэлэн болгосон төслийг иргэд, хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл зэрэг олон нийтэд танилцуулан санал авах хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. 

472864909_1144070461053275_3961962761476057157_n.jpg 393.67 KB

    Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн саналыг 86923101 утсаар хүлээн авч байгаа ба энэхүү нийтлэлийн коммент хэсэгт саналаа үлдээж болно.

Мөн Та бүхэн яг одоо өөрийн биеэр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан давхрын хурлын танхимд хүрэлцэн ирж саналаа илэрхийлэх боломжтой.

472804518_1144070494386605_7370553978526597390_n.jpg 459.48 KB
Таны санал аймгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно