loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Баян-Өлгий аймаг 2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна. | HuduuMN

Баян-Өлгий аймаг 2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангаж байна.

2025-08-12

2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хорголжин тэжээл, хивэгний нийлүүлэгч байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар ирэх өвлийг хүндрэлгүй даван туулах, малчдын хүндрэл бэрхшээлийг бууруулах, тэжээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Ялангуяа хивэг, хорголжин тэжээлийн үнэ нэмэгдэхгүй байх, зах зээлийн үнийн огцом хэлбэлзэл иргэдэд хүндрэл учруулахгүй байх талаар хамтран ажиллах зарчмын ойлголцолд хүрлээ.

Мөн аймгийн зүгээс тэжээлийн нөөц бүрдүүлэх, тээвэр логистикийн дэмжлэг үзүүлэх, нийлүүлэгчидтэй тогтвортой хамтын ажиллагаа хөгжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ илэрхийллээ.

Тус уулзалт нь 2026 оны өвөлжилтийг хүндрэл багатай даван туулах, малчдын амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам боллоо.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам