БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 2025 ОНЫ ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙГ ШАЛГАРУУЛЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА
Өнөөдөр Баян-Өлгий аймагт 2025 оны төсвийн орлогыг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, татварын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн "Шилдэг татвар төлөгч"-дийг алдаршуулах ёслолын ажиллагаа боллоо.
Шагналыг аймгийн Засаг дарга Е.Зангар, ЗДТГ-ын дарга Ө.Тиянах болон Татварын газрын дарга Т.Фестиваль нар гардуулан өгч, шилдэг татвар төлөгчдөд баяр хүргэв.
2025 оны "Шилдэг татвар төлөгч"-өөр шалгарсан аж ахуйн нэгжүүд:
Баян-Өлгий Эм хангамж ХХК
Цамбагарав Өгөөж ХХК
СУАТ ХХК
Аухат хоры ХЗХ
Старт хөгжил ХЗХ
Хазына ХХК
Өлгий Ойл ХХК
Жол ХХК
БӨ-ЦШСГ ХЗХ
Агайын ХХК
Монос БӨ ХХК
Уужим Алтай ХХК
Билүү Хөгжил ХЗХ
Шилдэг иргэн татвар төлөгчөөр:
Т.Ахмекке
Н.Төлеужан нар тус тус шалгарлаа.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж буй нийт татвар төлөгчдөдөө ажлын өндөр амжилт хүсэж, талархал илэрхийлье.














