Эрүүл мэндийн газрын нийт албан хаагч нарт дараах агуулгын хүрээнд дотоод сургалтыг Эрүүл мэндийн газрын мэдээлэл технологийн ажилтан амжилттай зохион байгуулав.
Сургалтын агуулга:
Нэг. manage.gov.mn цахим системийн танилцуулга болон хэрэглээний талаарх сургалт
Хоёр. shilen.gov.mn цахим системд тайлан илгээх хугацаа болон журмын талаарх сургалт
Гурав. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажилтнуудын компьютерын вирусийн эсрэг программ хангамжийн зөв ашиглалт, хэрэглээний талаарх сургалт
Сургалтад газрын нийт албан хаагч нар хамрагдсан бөгөөд цаашид эдгээр системийг зөв, үр дүнтэй ашиглах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдлэг, чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг болох зорилгоор зохион байгуулсан юм.
