01 дүгээр сард аймгийн “Орман Ан” ХХК нь Ногооннуур сумын газар нутагт орших зэрлэг ан амьтан нутагладаг 2 бүс нутагт биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэв.
Арга хэмжээний хүрээнд 20 ширхэг боодол өвс, 200 кг давс байршуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд Сумын Тамгын газрын дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагч хамтран оролцож, хяналт тавин ажиллалаа. Ногооннуур сумын байгаль хамгаалагч: Б. Жанарбек
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар



