loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО ЧУХЛЫГ ОНЦОЛЛОО  | HuduuMN

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ОРОЛЦОО ЧУХЛЫГ ОНЦОЛЛОО

2026-03-17

Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн гишүүдтэй Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төлөөллүүд өнөөдөр буюу 3-р сарын 13-ны өдөр уулзлаа. 

Уулзалтаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын хөгжил, чиг хандлага, салбарын хэмжээнд хийгдэж буй тогтолцооны шинэчлэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын 2025 оны тайланг танилцуулж, урьдчилан сэргийлэлтэд суурилсан ХАБЭМ-ийн тогтолцоог бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, сэтгүүлчдийн дуу хоолой  чухлыг онцлон, хамтран ажиллахыг уриаллаа.