loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар | HuduuMN

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар

2026-11-18

УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

 Өнөөдөр /2026.11.13/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхбат нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтийн дагуу хэлэлцэж, гишүүдийн 70 хувийн саналаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.

Хуулийн төсөл батлагдсанаар орон нутаг өөрийн онцлогт нийцүүлэн, дутмаг байгаа дэд бүтэц, бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай газрыг төсөл шалгаруулах зарчмаар олгож, хөрөнгө оруулалтыг татах, ажлын байр бий болгох асуудлыг орон нутгаас газрын бодлогоор дэмжих, газар олгох асуудлын орон нутагт шат дамжлагыг бууруулах, салбар хоорондын уялдаа сайжирч давхцал зөрчил, маргаан буурах зэрэг ач холбогдолтой юм.

Хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ