loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
МЭДЭЭ: МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ | HuduuMN

МЭДЭЭ: МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

2026-02-02

Мал аж ахуйн салбарын 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг хэлэлцэх, аймаг орон нутгийн удирдлагуудад үүрэг чиглэл өгөх зорилгоор ХХААХҮЯ-наас зохион байгуулсан цахим хурал амжилттай болж өндөрлөлөө.

1
Хурлын үеэр:

• Нээлт: ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав хурлыг нээж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан салбарын хэмжээнд авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийг танилцуулав.

• Нөхцөл байдал: ХХААХҮЯ-ны МААГНБХЗГ-ын ахлах шинжээч Д.Хүрэлбаатар улсын хэмжээн дэх өвөлжилт, хаваржилтын нэгдсэн мэдээллийг өглөө.

• Орон нутгийн тайлан: Аймаг, нийслэлийн ХХААГ-ын удирдлагууд тухайн бүс нутгийнхаа өвөлжилтийн бэлтгэл ажил болон үүссэн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

33.jpg 359.09 KB
•  Үүний дотор Баян-Өлгий аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан тус аймгийн мал аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал, малчдад тулгарч буй асуудлууд болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тусгайлан танилцуулга хийлээ. Хурлын төгсгөлд салбарын удирдлагуудын зүгээс аймаг, орон нутгийн ХХААГ-уудад хаваржилтыг хохирол багатай давах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой үүрэг, чиглэлүүдийг өгсөн юм.