ӨЛГИЙ СУМАНД “УЛСЫН ӨМГӨӨЛӨГЧ ЗӨВЛӨЖ БАЙНА” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл хүргэх зорилгоор “Улсын өмгөөлөгч зөвлөж байна” арга хэмжээг 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Өлгий суманд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээний үеэр иргэд Улсын өмгөөлөгчөөс хууль эрх зүйн зөвлөгөө авч, эрхээ хамгаалахтай холбоотой асуудлаар мэдээлэл авах боломжтой юм.
Арга хэмжээ 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 14:30 цагт Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд болно.
Иймд иргэд та бүхнийг хүрэлцэн ирж, хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл авахыг урьж байна