
Шилдэг “Старт-Ап” залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээний бүртгэл явагдаж байна. Уралдааны зорилго: Баян-Өлгий аймгийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, анхан шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжихэд оршино. Уралдаанд хэн хамрагдах боломжтой вэ? 15-34 насны ажилгүй, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа залуучууд;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагчид, их, дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөөд 3 хүртэл жил болж байгаа, эзэмшсэн мэргэжлээрээ ажилласан туршлагагүй ажил хайж буй залуучууд;
- “Оролцоо” төслийн төгсөгчид Доорх линкээр бүртгүүлнэ үү!!! https://forms.gle/hHRP2oMXmoYAAtn6A