
Манай аймгийн ХУРДАН клубийн гишүүн Т.Али өөрийн дронтой оролцож байна. Амжилт хүсье.
Монгол Улсад нисгэгчгүй нисэх хэрэгслийн (дрон) спортыг хөгжүүлж, техник технологийн салбарт шаардлагатай чадварлаг хүний нөөц бэлтгэх суурийг бий болгох, хүүхэд, залуучуудын дрон технологийн сонирхлыг нэмэгдүүлэх, авьяас чадварыг нь дэмжих зорилгоор “DroneX Mongolia 2025” тэмцээнийг зохион байгуулж байна. Сонирхогчдын (Commercial), тоглоомын (Toy), өөрөө угсрах (DIY) төрлүүдээр зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд 11 аймгийн 150 гаруй сурагч оролцож байна.