loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
"ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНД ОЛГОСОН ЗЭЭЛ, ЭРГЭН ТӨЛӨЛТ, ҮР ДҮН” НИЙЦЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ | HuduuMN

"ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНД ОЛГОСОН ЗЭЭЛ, ЭРГЭН ТӨЛӨЛТ, ҮР ДҮН” НИЙЦЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ

2026-05-06

"ШИНЭ ХОРШОО ХӨДӨЛГӨӨНД ОЛГОСОН ЗЭЭЛ, ЭРГЭН ТӨЛӨЛТ, ҮР ДҮН” НИЙЦЛИЙН АУДИТЫН НЭЭЛТ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны “Аудитын сэдэв батлах тухай” 25 дугаар тогтоолоор баталсан Төрийн аудитын байгууллагын 2026 оны гүйцэтгэх аудитын сэдэв, Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу “Шинэ хоршоо хөдөлгөөнд олгосон зээл, эргэн төлөлт, үр дүн” сэдвээр нэгдсэн удирдамжаар хийж байгаа гүйцэтгэлийн аудитын нээлтийг 2026 оны 04 дүгээр сарын 28-ний өдөр зохион байгууллаа.

 Аудитын нээлтийн үеэр аудитын төлөвлөгөө, зорилго, хамрах хүрээ, гүйцэтгэх хугацаа болон анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, шалгагдагч байгууллагуудтай санал солилцож ажиллалаа.

Шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 2024-205 онд тус аймгийн 151 хоршооны 310 малчинд 7.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. 

Аудитын нээлтэд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын баг болон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Монгол банк, Төрийн банк, Хаан банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар

Цагаанхүүгийн Идэрбат

Zangar Esentay