loader
HuduuMN
Монгол улсын
засгийн газар
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 203 ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА | HuduuMN

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 203 ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИЙГ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

2026-06-15

ЦХИХХЯ, Кибер аюулгүй байдлын зөвлөл, ЦЕГ хамтран Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчдад зориулсан “Кибер аюулгүй байдлын чиглэлээр чадавхжуулах” сургалтыг өнөөдөр /2026.06.08/ зохион байгууллаа.

Сургалтад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын 203 алба хаагч хамрагдаж, цахим гэмт хэргийн нөхцөл байдал, кибер халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, дижитал нотлох баримтыг шинжлэн судлах, хиймэл оюунд суурилсан халдлагаас хамгаалах зэрэг сэдвээр мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэв. 

Арга хэмжээний үеэр энэ сарын 02-03-нд зохион байгуулсан “ЦЕГ-ын мөрдөгчдийн цахим залилан болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хөтөлбөр”-т амжилттай хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн мөрдөгчдөд гэрчилгээ гардууллаа.