УВС АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ, НЭМЭЛТ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА.
Онцгой комисс хуралдаж, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний SAT-1 хэвшлийн тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах шийдвэрүүдийг гаргалаа.
Хяналтын постуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг нэмэгдүүлнэ.
Баян-Өлгий аймгаас ирэх жуулчид пост дээр машинаа сольж нэвтрэнэ.
Мотоциклтэй жуулчдыг нэвтрүүлэхгүй.
Бүтээн байгуулалт хийх Баян-Өлгийн компаниуд зөвхөн шаардлагатай техник оруулна. Бусдыг нь орон нутгаас түрээслэнэ
Баян-Өлгий аймгаас ирэх Нүүрсний тээврийг 2026.07.15 хүртэл түр зогсоолоо.
Шүлхий өвчний SAT-1 вирус нь маш өндөр халдварлах чадвартай бөгөөд хүн, тээврийн хэрэгсэл, малын хөдөлгөөнөөр хурдан тархах эрсдэлтэй байна.
Иргэд, малчид та бүхэн:
Ташаа мэдээлэлд автахгүй байх
Хяналтын постын шаардлагыг биелүүлэх
Малын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах
Сэжигтэй тохиолдлыг шуурхай мэдээлэхийг анхаарна уу.
Халдвараас урьдчилан сэргийлэх нь хүн бүрийн хариуцлага.




