
ФЕНКАРОЛ
Ургамлын харшил, цочмог ба архаг чонон хөрвөс, өвсний халууралт, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, харшлын гаралтай нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, судасны хаван, дерматоз (намарс, нейродермит, загатнаа гэх мэт), хоол хүнс болон эмийн шалтгаант харшлын урвалын үед хэрэглэнэ
РИЗИН-RIZINE
Улирлын чанартай харшлын ринит, харшлын конъюктивит, ургамлын харшил, арьсны тууралтууд, загатнаа, арьс харшлын болон халдварт өвчний практикт хэрэглэнэ.
ПРОФИЛАС-PROFILAS
Гуурсан хоолойн багтраа, харшлын шинж тэмдгийн эмчилгээны үед
* Ринит, дерматит зэрэг өвчний үед
* Харшлын өвчнөөс сэргийлэх, харшлын гаралтай бронхит, ринит, коньюктивит, дерматитыг эмчлэхэд хэрэглэнэ.
* Нойр муудах үед 1/4-1/2 хувааж орондоо орсоны дараа уухад сайн унтана.
ХЛОРФИНАМИН
гистамины нөлөөгөөр үүсэх харшлын аливаа илрэл багасна. Хлорфенамин нь төв мэдрэлийн системд нөлөөлж тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдэггүйгээрээ гистаминий эсрэг бусад бэлдмэлээс ялгаатай
ЛОРАТИН
Жилийн турш ба улирлаар үүсдэг найтаах, нулмас гоожих, харшлын ринит, коньюктивит, чонын хөрвөс, харшлын гаралтай загатнаат дерматоз, архаг намарс зэрэгт тустай
КЕТРАЗИН
Кетразиныг хамрын салстын улирлын харшилт үрэвсэл, ургамал болон тоосонцрын харшил, ахуйн хэрэглээний химийн бодисын харшил \саван, угаалгын нунтаг гэх мэт\болон харшлаас үүдэлтэй арьсны тууралт, загатнаа, хоолой загатнах, нүд улайх болон шалтгаан нь тодорхойгүй чонон хөрвөс зэрэг харшилт эмгэгүүдийн шинж тэмдгийн эмчилгээнд
хэрэглэнэ.Түүнчлэн харшлын гаралтай ханиалганд
хэрэглэхэд үр дүнтэй.
Эх сурвалж: “Э.М.Ч” клуб